Ирландын судлаачид амны хөндийн ариун цэвэр муу байх нь хамгийн түгээмэл тархсан, хамгийн аюултай төрлийн хорт хавдрын эрсдэлийг 75 хувиар нэмдэг байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Анхандаа элэгний хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд архийг оруулдаг байсан бол одоо Белфастын эрдэмтэд манай гарагийн хүн амын дунд хамгийн түгээмэл тархсан шинэ аюулыг илрүүлжээ. Харамсалтай нь хүмүүс өглөө, орой шүдээ угаахдаа хангалттай хоёр минут зарцуулдаггүй, шүдний утас байнга хэрэглэдэггүй, тогтмол үзлэг хийлгэдэггүй.
Тэгвэл Ирландын эрдэмтэд амны хөндийн ариун цэвэр муу байх нь элэг, гэдэс, шулуун гэдэс гээд ходоод-гэдэсний системийн хавдартай холбоотой болохыг ажигласан байна. Зургаан жилийн ажиглалтын хугацаад хагас сая хүнээс ходоод гэдэсний системийн хавдрын 4000 тохиолдол бүртгэсэн байна. Тэгтэл тэдний 13 хувь нь амны хөндийн эрүүл мэнд маш муу байжээ.
Одоохондоо амны хөндийн эрүүл мэнд, элэгний хавдрын биологийн механизмыг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ элэг бие махбодод нянтай тэмцэх үүрэгтэй болохоор муу нян хэт ихэсвэл гэмтдэг байх магадлалтай юм.
Эх сурвалж: fithacker.ru