Авлигатай тэмцэх газар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилт /АТБХ/-ийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг 2019 оны есдүгээр сарын 9-10 нд шилжих шөнө баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг.
Түүнийг аравдугаар сарын 8-ны өдөр сулласан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоосон.
Д.Доржхандыг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн мөрдөн байцаалтын явцад түүнтэй холбоотой хэргийг гэмт хэрэг хэмжээнд үзсэн учир АТГ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Улмаар дээрх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, үргэлжлүүлэн шалгаж байна.