Буддист нийгэмлэгийн тэргүүн “хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров

Өрнөдийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг Төвдийн Буддын шашны хамгийн том байгууллагын тэргүүн бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ. Дэлхий дахинд 200 орчим бясалгалын төвтэй Шамбала нийгэмлэгийн тэргүүн Сакьён Мипам Ринпоче удирдах болон багшлах эрхээсээ татгалзаж байгааг тус байгууллагын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ch-shambala-07_05_2018-EW Буддист нийгэмлэгийн тэргүүн “хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров

Түүний эсрэг хэд хэдэн эмэгтэй бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тухай мэдүүлэг өгч, шалгуулахаар болжээ. Ринпоче багш өөрийн туслахуудад мөргөлчид дотроос эмэгтэйчүүдийг олж ирэх даалгавар өгдөг, тэднийг согтуу үед нь хүчирхийлдэг байсан тухай мэдээлэл тараад байна.

Хэргийг шалгаж байгаа хүмүүсийн мэдээлснээр Шамбала Олон Улсын Нийгэмлэг Ринпочегийн үйлдлийг мэддэг ч зогсоох талаар ямар нэг арга хэмжээ авч байгаагүй гэнэ. Саяхан тус байгууллагын дээд удирдах зөвлөлийн есөн гишүүн огцрох өргөдлөө өгч, нийгэмлэгийн тэргүүнийхээ хэргийг шалгуулахаар болсон байна. Өнгөрсөн сард Мипам Ринпоче нийгэмлэгийнхээ гишүүн эмэгтэйчүүдтэй харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйж байсан юм.

sakyong023-588x364 Буддист нийгэмлэгийн тэргүүн “хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров

Түүний мэдэгдэлд “Шамбала нийгэмлэгийн эмэгтэй гишүүдтэй ойр харилцаатай байсан цаг үе надад бий. Саяхан би тэдгээр эмэгтэйчүүдийн зарим нь уг явдлаас сэтгэл санааны хохирол амсаж, гомдолтой явдгийг мэдлээ. Тиймээс би олон нийтийн өмнө уучлал гуйж байна” гэжээ. Нэрээ дурдаагүй эмэгтэйчүүдийн мэдүүлснээр Шамбала нийгэмлэгийн төв байранд болдог согтууруулах ундаа бүхий хаалттай үдэшлэгийн үеэр энэ бүхэн болдог байсан гэнэ. Тусгай арга хэмжээнд уригдсан эмэгтэйчүүд эхэндээ өөрийн сүсэг бишрэл нь ажилтанд хүрч, том багш нарын анхааралд өртлөө хэмээн ихэд баярладаг байжээ.

Гэвч тэднийг согтоосны дараа Ринпоче багш өөртэйгээ унтахыг шахаж, шаардан биед нь халддаг байсныг мэдээлсэн байна. Эмэгтэйчүүдийн мэдүүлгийн талаар ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байгаа Ринпоче хуулийнхантай хамтран ажиллаж, үнэнийг ил болгохоо амлажээ.

sakyong-covered Буддист нийгэмлэгийн тэргүүн “хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров

image-1 Буддист нийгэмлэгийн тэргүүн “хормойн хэрэг”-ээр албан тушаалаасаа огцров

Эх сурвалж: The Guardian

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.