Сураггүй алга болсон залуугийн үүргэвч, бичиг баримт ой модноос олджээ

Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар баг, “Манзушир” хийдийн орчимд сураггүй болоод 10 гаруй хонож буй 24 настай залууг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Түүний бичиг баримт, үүргэвчийг өчигдөр орой 18:00 цагийн үед тус хийдийн баруун талын модон дотроос олджээ.
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Б нь тавдугаар сарын 26-нд тус хийдийн ойролцоо байхдаа алга болжээ.