Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар баг, “Манзушир” хийдийн орчимд сураггүй болоод 10 гаруй хонож буй 24 настай залууг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Түүний бичиг баримт, үүргэвчийг өчигдөр орой 18:00 цагийн үед тус хийдийн баруун талын модон дотроос олджээ.
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Б нь тавдугаар сарын 26-нд тус хийдийн ойролцоо байхдаа алга болжээ.