Ч.Сайханбилэгийг буруутгах дахин нэг шалтгаан

Дубайн гэрээнд нэр нь яригдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 461 дүгээр хорих ангид саатуулагдаж буй.  Түүнд дахин шинэ хэрэг нэмж, Эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй нөхцөл байдал үүсчээ. УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Засгийн Газрын 298 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ ашиглалтад ороогүй байр худалдан авч их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд хэрэв тухайн үеийн Засгийн Газрын тогтоол хууль зөрчсөн нь тогтоогдвол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг буруудах аж.
З.Баянсэлэнгэ  өөрөө : “Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” группээс 223 айлын орон сууц худалдаж авсан. Түрээсийн орон сууц төслийн хүрээнд хот болон хөдөө орон нутагт 1500 орчим байр худалдан авч, иргэдэд түрээслүүлсний 223-ыг нь “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос худалдаж авсан байдаг. Энэ байрууд одоо ашиглалтад ороод түрээслэгчид нь амьдарч байгаа. Маш үр өгөөжтэй ажил болсон гэж бид үздэг. Харин намайг буруутгаад байгаа шалтгаанаа З.Баянсэлэнгэ ашиглалтад ороогүй байр худалдаж аваад, дундаас нь мөнгө төгрөг идэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа юм” хэмээн тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дахин нэмж, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэх мэдээлэл байна.
32349813_514776212253493_5520328195762552832_n Ч.Сайханбилэгийг буруутгах дахин нэг шалтгаан

  • WordPress
  • Facebook

6 сэтгэгдэлтэй

  1. Дубайн гэрээг Элбэгдоржийн шахалтаар /Ерөнхий сайд болгоно Дубайн гэрээг хий гэсэн тохиролцоо/ хийсэн гэдгээ үнэнээр нь хүлээчих тэгээд чамд асуудал байхгүй болно

    Хариулах
  2. ЭНД НЭГ ГАЙХАХ ЗҮЙЛ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЖАНЦАН ГЭГЧ ХУГАЦАА НЬ ДУУСААД НЭГ ЖИЛ БОЛЖ БАЙХАД ЯАГААД ТАГ АЖИЛСААР БАЙНА. ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ ЮМ БОЛ ЭНЭ ХҮНИЙ ХУГАЦАА АЛЬ ХЭДИЙН ДУУСААД НЭГ ЖИЛ БОЛООД БАЙГАА ЯАГААД ЧИВ ЧИМЭЭГҮЙ БАЙНА ХЭНИЙГ ХАМГААЛАХААР ТЭНД СУУГААД БАЙГАА ЮМ БОЛ СОНИН САНАГДААД БАЙНА. ДЭЭДСИЙН ХҮРЭЭЛЭЛД ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ ДООДОС ИРГЭДЭД Л ХЭРЭГЖДЭГ ХЭРЭГ ҮҮ

    Хариулах
  3. ЭДГЭЭРЭЭС ГАДНА ЭЛБЭГДОРЖИЙГ, М. ЭНХБОЛДЫГ, БАДАМЖУНАЙГ, ХУРЦЫГ ШАЛГААЧ 49-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШАЛГААЧ ГАНЗОРИГИЙГ ШАЛГААЧ ШАЛГАХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ НЬ БУС ЖАРАЙХАЙНУУДААР НҮД ХУУРААД АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААГААД БАЙГАА ЮМ БИШҮҮ

    Хариулах
  4. ЭДГЭЭРЭЭС ГАДНА ЭЛБЭГДОРЖИЙГ, М. ЭНХБОЛДЫГ, БАДАМЖУНАЙГ, ХУРЦЫГ ШАЛГААЧ 49-ИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШАЛГААЧ ГАНЗОРИГИЙГ ШАЛГААЧ ШАЛГАХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ НЬ БУС ЖАРАЙХАЙНУУДААР НҮД ХУУРААД АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААГААД БАЙГАА ЮМ БИШҮҮ

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.