Шунахайн сэдлээр эгчийнхээ аминд хүрч, тэсэлгээний очлууртай гал тавьжээ

2018-04-27 12:20
tsagdaa

[starbox]

Өнгөрсөн бямба гаригт (2018.04.21) Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Алтай” констракшины “Саруул” хотхонд гал гарч 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан. Шалгалтын явцад төрсөн дүү нь эгчийгээ санаатайгаар хөнөөж, хэргээ нуун далдлахын тулд гал тавьсан нь тогтоогдсон билээ. Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр дараах мэдээллийг өгөв.

Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр гэмт хэрэгтэн нь 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй  Н гэгч нь  найзынхаа хамтаар шунахайн сэдэлээр эгчийнхээ амийг хөнөөөсөн болохыг нь тогтоосон байна. Налайх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр  энэ хэргээ  нуун далдлах зорилгоор очлуур ашиглан бензин асгаж түймэр тавьсан аж.  Түүнийг эл хэргээ үйлдсэнийх нь маргааш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Талийгаач нь ганц бие байсан бөгөөд хөршүүд нь түүнийг сайн таньдаггүй байсан аж.

Галын улмаас дээд, доод хажуу талын дөрвөн айлын тагт галд өртөж, орц тэр чигээрээ утаа униарт дарагдсан аж. Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газрынхан “гал гарлаа” гэх дуудлагын дагуу очиход найман давхрын айлаас гал гарч, найм, ес, 10,11 давхрын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ. Онцгойгийнхон 64 том хүн, 24 хүүхдийг угаартахаас сэргийлж, байрнаас гаргасан байдаг.