Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабед сар бүр 150 мянган долларын тэтгэмжийг бүх насаар нь олгож байхаар боллоо. Энэ тухай “The Guardian”-д бичсэн байна. Мугабед нийтдээ 10 сая орчим доллар өгөхөөр болжээ. Ингэхдээ үүний тал хувийг нэг удаад олгож, үлдсэнийг нь сар бүр 150 мянган доллараар олгох гэнэ. Хэрвээ экс Ерөнхийлөгчийн гэргий Грейс Мугабе нөхрийнхөө мөнгөний тал хувийг авах эрхтэй аж. Мугабед парламентаас итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсний дараа тэрбээр сайн дураараа огцорсон билээ. Ингээд Эммерсон Мнангагва тус улсын төрийн тэргүүний тангаргаа өргөсөн байна.

By updown

One thought on “Мугабед сар бүр 150 мянган долларын тэтгэмж олгоно”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн