Өөхлөлттэй тэмцэхэд АНУ дөрвөн их наяд доллар зарлагдана

АНУ өөхлөлттэй тэмцэхэд ойрын найман жилд 4.2 их наяд долларыг зарлагдана гэж Өөхлөлтэй тэмцэх дэлхийн холбоо (World Obesity Federation, WOF) мэдээлсэн байна. 2025 он гэхэд илүүдэл жингээсээ болж дэлхийн 2.7 тэрбум хүн хэлмэгдэх бөгөөд тэдний 177 сая хэт их жинтэй хүмүүс байх аж. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2025 оноос эхлэн дэлхийн орнууд 1.2 их наяд долларыг хэт их жингээс үүдэлтэй үр давгаварыг эмчлэхэд зардагдаж байх болно гэж WOF дүгнээд байна.

Энэ асуудал АНУ-д хурцаар хөндөгдөж байгаа. 2014 онд өөхлөлтийн үр дагаварыг эмчлэхэд АНУ нийтдээ 325 тэрбум доллар зарцуулсан бол 2025 он гэхэд зарлага 555 тэрбум болно гэж WOF үзлээ. 2025 оноос хойш өөхлөлтийг эмчлэхэд Хятад жилдээ 80 тэрбум долларыг зарцуулана. Герман ба Орос тус бүр 50 ба 40 тэрбум долларыг өөхлөлтийн эсрэг зарцуулах гэнэ.

Хэтэрхий жинтэй хүмүүсийн лидер орнуудын тоонд мөн Франц, Бразили, Их Британи, Канад, Итали, Мексик орж байна. WOF дэлхийн хэмжээнд өөхлөлт даяарчлалын тархалт болж байна гэж үзжээ. Илүүдэл жин ба тамхи таталт нь орчин үеийн гол алуурчид болон хорт хавдар, зүрх судасны өвчнийг өдөөж байна гэж тус байгууллага дүгнэжээ.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.