Засгийн газрын хуралдаан өнөөдөр буюу мягмар гаригийн 11:00 цагт эхэлж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Газрын тосны өдөрийг баталлаа. Мөн “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Сүүлийн 20 жилийн хугацаанд 10 гаруй хөтөлбөр […]