Монголын зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2016” наадмын эцсийн шалгаруулалт өчигдөр /2017.02.23/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа боллоо. 30 дахь удаагийн наадмын сүүлийн шалгаруулалтад шилдэг 25 дуу үлдсэн. Тус наадмын Гранпри шагналын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу “Тэнэгэр их тал” дуу шалгарлаа. Дууны шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх бичиж, дуурийн дуучин Э.Анхбаяр дуулсан юм. […]