Саажилт өвчний улмаас өлмийгөөрөө гишгэж муухан явдаг ч хурдан эдгэрч сайн сагсчин, хүчтэй бөх болно хэмээнмөрөөддөг. Эрүүл болгож өгөөрэй гэж бурхандаа залбирдаг. Бусад хүүхэд шиг гүйж харайж, тоглохыг хүсдэг дөрвөн настай бяцхан хүү Т.Түшиг ээжийнхээ хамт манай редакцид хандсан юм. Хүүгийн хөл саажилттай, Монголд эмчлэх боломжгүй гэж оношилжээ. Харин Гэмтэл согог сэргээн засах үндэснийтөвд ирж […]