Онцгой байдлын албан хаагчид улсын хэмжээнд гарсан долоон түймрийг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр (2017.05.31) Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 1 түймэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2, Тариалан суманд 1, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гал гарчээ. […]