-хантааз-1.jpg
2017-07-03 09:46
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Туул голд 11 настай эмэгтэй хүүхэд живж байхтай завьт эргүүл таарч амь насыг нь аварчээ. Онцгой байдлын  албан хаагчид хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж,  биеийн байдал нь хэвийн болсны дараа эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

uer.jpg
2017-07-01 12:17
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь […]

.jpg
2017-06-30 10:34
Тагнуулын ерөнхий газрын даргын захирамжаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа С.Ууганбаяр нарыг Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг Тагнуулын ерөнхий газрын тамгын газрын орлогч дарга, хурандаа н. Отгонбаяр гардуулав. Энэ онд Тагнуулын ерөнхий газрын 95 жилийн ой тохиож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас […]

.jpg
2017-06-29 11:55
“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа […]

tuimer.jpg
2017-06-28 12:27
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг […]

.jpg
2017-06-27 14:48
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Өнөөдрийн байдлаар Булган […]

hentii.jpg
2017-06-12 12:37
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 13 сум, Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомт, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод 2017 оны 06 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд ажиллаад […]

.jpg
2017-06-08 12:38
2017  он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв […]

-1.jpg
2017-05-18 10:00
Урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд нийслэл болон хөдөө орон нутагт хуурайшилт их байгаа тул ахуйн болон ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ сарын 15-нд  Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 хэм хүртэл […]

shatahuun.jpg
2017-05-07 11:00
Ховд аймгийн Мянгад сумаас Дөргөн сумын ШТС руу шатахуун тээвэрлэж явсан 79-75 УБҮ улсын дугаартай “Камаз” загварын автомашин өнгөрсөн баасан гаригт (2017.05.05) онхолдон жолооч нь амиа алджээ. Аймгийн Онцгой байдлын газрынхан энэ өдрийн 17:00 цагт ослын мэдээг хүлээн авч, автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан жолоочийн шарилыг гарган авчээ. Хэргийг Ховд аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа […]