УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2017.05.11) “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах төсөл”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төслийг Мобиком корпораци, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн талаархи мэдээллийг НББСШУБХ-ны дарга Л.Энх-Амгалан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа […]