0303-3.jpg
updown2017-03-09 18:481min0
УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын сүүлээр Япон улсад айлчлал хийхээр төлөвлөж буй аж. Одоогоор айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй байна. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ.

02-6.jpg
updown2017-03-07 20:472min0
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өнөөдөр (2017.03.07) Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Баярын арга хэмжээнд оролцсон […]

02-3.jpg
updown2017-03-03 10:261min0
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нар улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээгээр эхний 50-д багтсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авчээ.