Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажилласан байна. Тэд тус сумын Сүмийн хөндийд мялзан өвчнөөр өвдсөн хоёр янгиртай тааралдсан тухайгаа мэдээлжээ. Хоёр янгирын нэг нь янзага, нөгөө нь нас бие гүйцсэн янгир байсан бөгөөд хоёул нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байжээ. Энэ нь бог малын мялзан өвчний шинж […]