SARLAG.jpg
updown2017-08-12 15:034min0
Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд Монгол сарлагийн үүлдэр, ашиг шимийг сурталчилсан “Монгол сарлаг” фестиваль хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Фестивалийг сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох зорилгоор зохион байгуулсан байна. Арга хэмжээнд 14 аймгийн 30 гаруй сумын малчид оролцсон байна. […]