Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг байдаг агаад Голланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцарь зэрэг улс энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлдэг байна. Тэгвэл монгол үнээний сүүгээр хийсэн бяслагаар Япончуудыг дайлах цаг удахгүй тохиох бололтой. Франц технологоор дотооддоо бяслаг үйлдвэрлэж буй “Монфрэш” компани “Мицү” групптэй хамтран таван тонн бяслаг туршилтаар анх удаа экспортолжээ. Тус улсын лабораториуд […]