Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар, нэг килограмм хонины ястай мах дунджаар 6560, үхрийн ястай мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 220 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр […]