Бүх цаг үе, ард түмний агуу аялагчдын жагсаалт ганцхан хүний нэрээр эхэлдэг. Тэр бол XIII зууны сүүлчээр өрнөдөөс гарч алс холын дорныг зорьж, Монгол, Хятадын их хааны ордонд олон жил суурьшин, Япон, Зүүн өмнөд Ази, Перст очиж үзсэн анхны европчуудын нэг Марко Поло. Түүний аяллын дурсамж, сэтгэгдлээс бүтсэн “Орчлонгийн элдэв сонин” нэртэй бичмэл дэлхийн хэвлэмэл […]