bulgar.jpg
updown2017-07-06 10:451min0
Испанийн цагдаагийн газар тус улсын Марбелийн ойролцоох амралтын газарт хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Болгарын 13 эмэгтэйг чөлөөлжээ. Тэднийг Болгарын ядуу дүүргээс авч ирж, айлган сүрдүүлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэ хэрэгт 34 хүнийг саатуулсан байна. Тус бүлэглэлийнхэн амралтын газрын энэ төрлийн бизнесийг хяналтдаа авахаар төлөвлөөд байжээ.