Урин дулааны цаг ирлээ. Жилийн дөрвөн улиралд захирагдан амьдардаг монголчууд дулааны улиралд багтаагаад амины байшин, зуслангийн байраа барьчихсан гэж хичээдэг. Тиймээс өөрөө барилга барихаар шийдсэн хүмүүст хандсан зөвлөгөөг хүргэе. Юуны өмнө байшин босгоно гэдэг бол жирийн нэг ажил биш юм. Та хичнээн няхуур зөв хандаж, тооцоолж чадна төдий чинээ амар хялбар, найдвартай, зовлон багатай байх болно. […]