Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайдын тусгай элч, парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяшиг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тусгай элчээ томилон ирүүлсэн нь Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн […]