Италийн Бассано-дель-Граппа хотноо аравдугаар сарын 14-нд нээлтээ хийх Олон улсын гэрэл зургийн “Bassano-2017” үзэсгэлэнд “Mongolian Landscape Photography” клубын зургаан гэрэл зурагчин шилдэг бүтээлээрээ оролцох гэж байна. Хоёр жил тутамд зохиогддог үзэсгэлэнг манай уран бүтээлчид хоёр дахь удаагаа зорьж буй аж. “Bassano-2017” үзэсгэлэнгийн дараа гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн фото-аялал Скандинавийн орнуудаар үргэлжилнэ. Тухайлбал үзэсгэлэн аравдугаар сарын 21-23-нд Шведийн нийслэл Стокхольм хотод дэлгэгдэнэ. […]