Италийн Бассано-дель-Граппа хотноо аравдугаар сарын 14-нд нээлтээ хийх Олон улсын гэрэл зургийн “Bassano-2017” үзэсгэлэнд “Mongolian Landscape Photography” клубын зургаан гэрэл зурагчин шилдэг бүтээлээрээ оролцох гэж байна. Хоёр жил тутамд зохиогддог үзэсгэлэнг манай уран бүтээлчид хоёр дахь удаагаа зорьж буй аж.
“Bassano-2017” үзэсгэлэнгийн дараа гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн фото-аялал Скандинавийн орнуудаар үргэлжилнэ. Тухайлбал үзэсгэлэн аравдугаар сарын 21-23-нд Шведийн нийслэл Стокхольм хотод дэлгэгдэнэ. Энэ үеэр буюу 22-ны ням гаригт үзэсгэлэнд оролцож байгаа гэрэл зурагчид Шведэд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулж “Монгол орон-2017” фото зургийн бэсрэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна.
Арга хэмжээг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Байгалийн гэрэл зурагчдын клуб болон Стокхольм хот дахь Монгол гэрэл зургийн “СлаваФото” студи хамтран зохион байгуулж, Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо, Монголын Соёл Мэдээллийн төв, Хэл соёлын “Төгс Билэгт” төв зэрэг байгууллага ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа аж.
Энд гэрэл зурагчдын дуран авайдаа буулгасан Монгол орны байгалийг харуулсан шилдэг 50 орчим бүтээл дэлгэгдэнэ. Фото аялалын хүрээнд ердөө нэг өдөр өрнөх үзэсгэлэн худалдааг зорьж эх орныхоо хаа ч үл давтагдах онгон байгалийн сайхнаар аялаж, унасан нутаг угаасан усаа санасан сэтгэлээ сэргээгээрэй. Мөн энд хүрэлцэн ирж байгалийн гэрэл зургийн азтай цөөхөн худалдан авагчийн нэг болох боломж Танд байгааг дуулгая.
Үзэсгэлэн:
Хэзээ: 2017-10 сарын 22-ны ням гариг
Хаана: Стокхольм хот дахь “Төгс Билэгт” сургалтын төвийн байр
Хэдэн цагт: 10.00-18.00 цаг
Швед дэх зохион байгуулагч: “СлаваФото” студи
Ивээн тэтгэгч: “Төгс Билэгт” төв
Монголчуудын Үндэсний холбоо
Монголын Соёл мэдээллийн төв
Фэйсбүүк хоблоос – https://www.facebook.com/events/117839542245927/?active_tab=about
Үзэсгэлэнд оролцож байгаа гэрэл зурагчдийн бүтээлээс…