БНСУ-ыг зорих гэсэн иргэд виз хүсэхдээ нийгмийн даатгал төлж байгаагүй бол таван сая төгрөг банкинд байршуулдаг журамтай. Гэтэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч төлөвлөгч-эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнүүд үгсэн хуйвалдаж БНСУ явах гэж байгаа иргэдээс хахууль авч нийгмийн даатгал төлсөн гэдэг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан нь илэрчээ. Тэд “Шимтгэлийн […]