БНСУ-ыг зорих гэсэн иргэд виз хүсэхдээ нийгмийн даатгал төлж байгаагүй бол таван сая төгрөг банкинд байршуулдаг журамтай. Гэтэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч төлөвлөгч-эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнүүд үгсэн хуйвалдаж БНСУ явах гэж байгаа иргэдээс хахууль авч нийгмийн даатгал төлсөн гэдэг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан нь илэрчээ.
Тэд “Шимтгэлийн тооцооны программ”-д худал мэдээлэл оруулж, компьютерийн программын мэдээллийг өөрчилдөг байсан нь илэрчээ. Нийгмийн даатгалын байцаагч Г.Базар, С.Баттөр нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч нэг шүүгдэгчийнх нь өмгөөлөгч гадаадад сургалттай гэсэн шалтгаанаар хойшлуулаад байна.
1 comment
odoo l medej bgaamuu hehe