Өнөөдөр (2017.04.20) Д.Сүхбаатарын талбайд “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа боллоо. Арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс ирсэн Байгаль хамгаалах нөхөрлөлүүд өөрсдийн хийж бүтээсэн төрөл бүрийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд танилцуулан худалдаалав. Өнөөдрийн үзэсгэлэн худалдааны явцаас монголчууд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ үнэлдэг болж, хүний эрүүл мэндэд тустай, элдэв сөрөг нөлөөгүй хэмээн амьдрал ахуйдаа хэрэглэх хүсэл эрмэлзлэлтэй болсныг харж болохоор байлаа. […]