Эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 20 тэрбум төгрөгөөр босгож, хэдийнэ ашиглалтад оруулсан Авто худалдааны цогцолборын өнөөгийн байдал тун гунигтай, цаашдын үйл ажиллагаа нь бүрхэг байна. Нэвтрэх хаалгыг нь манах хоёр хамгаалагч, эзгүй талбайгаа хааяахан эргэх хоёр ажилтнаас өөр хүн тэнд байсангүй. Тус бүр нь дөрвөн сая төгрөгийн үнэтэй зогсоол, бас нэлээд хэдэн саяын өртөгтэй үйлчилгээний барилга, […]