Монголд уналт таталтын өвчтэй буюу эпилепситэй хүмүүсийн ихэнхийг залуучууд эзэлж байна. Тэдний 70-80 хувь нь 20 наснаас доош хүн амыг хамардаг гэсэн судалгаа гарчээ. Ийм өвчтэй хүмүүсийн 30-70 хувь нь таталтын эсрэг эм уудаг ч таталт бүрэн зогсдоггүй аж. Тэдний ихэнх нь лам, бөөгөөр явж цаг хугацаагаа алдаж, өвчнөө хүндрүүлж буй талаар Монголын Нервологийн нийгэмлэг, […]