kazahstan.jpg
2017-08-04 11:07
Казахстанд олон нийтийн газар нүүрээ халхалсан, хэн болох нь танигдахгүй хувцас өмсөхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ талаар тус улсын Шашин, иргэний нийгмийн сайд Нурлан Ермекбаев мэдэгдлээ.

.jpg
2017-07-26 03:53
Казахстаны Гадаад хэргийн яам сураггүй болсон зургаан оюутныг хайх ажлыг эхлүүлжээ. Египетийн Кайр хотноо тусгай сургалтанд хамрагдахаар ирсэн Абылай хааны нэрэмжит их сургуулийн оюутнууд өнгөрсөн пүрэв гаригаас хойш алга болсон байна. Тус яамнаас  тэднийг хайх ажилд хамтрахыг Египетийн талаас хүсч нот бичиг илгээжээ. Залуус тус хотноо хамтдаа байр түрээслэн амьдардаг байсан аж.

.jpg
2017-06-22 17:41
Казахстаны Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев Астанагийн олон улсын нисэх онгоцны буудлыг тус улсын төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын нэрэмжит болгох тогтоолд гарын үсэг зурлаа. “Астанагийн олон улсын нисэх онгоцны буудлыг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудал болгон өөрчиллөө” хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлжээ.