20260901-200037-file.jpeg

2026-09-01 20:00
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлж, 62 чиглэлд тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэгдүүлээд байна.

20260901-180033-file.jpeg

2026-09-01 18:00
Нийслэлд 2024 оны хичээлийн жилд 653 цэцэрлэг, 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 523,332 хүүхэд суралцах бөгөөд хичээлийн цагийг бүсчлэн зохицуулах замаар авто замын хөдөлгөөн багасгах төлөвлөгөө гаргалаа.

20260901-160038-file.jpeg

2026-09-01 16:00
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Хаити улсад НҮБ-ын ‘‘Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин’’ олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ‘‘Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллаж байна.

20260901-120021-file.jpeg

2026-09-01 12:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад болох ШХАБ-ын уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Хоёр тал нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар тохиролцлоо.

20260901-090031-file.jpeg

2026-09-01 09:00
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэхэд ажиллаж байна. Галын аюулгүйн зориулалтын савгүй ШТС-ууд шатахуун авахгүй бол гомдол гаргах боломжтойг мэдэгдэв.

20260901-080027-file.jpeg

2026-09-01 08:00
Монгол Улсын Их Хурал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн талаар хэлэлцэж, ₮2.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг өргөн барилаа. Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт оруулж, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэхийг зорьжээ.