20260812-150107-file.jpeg

2026-08-12 15:01
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хиймэл оюун хөгжүүлэлт, цөлжилтийн судалгааны дүн болон COP17 хурлын бэлтгэл ажил хэлэлцэгдлээ. Судалгаагаар нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн нь тогтоогдсон байна.

20260812-140113-file.jpeg

2026-08-12 14:01
Шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр мэдээлэл хийж, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг улсаас шатахуун импортлох гэрээ, хэлэлцээ үргэлжилж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам мэдээлэв.

20260812-110027-file.jpeg

2026-08-12 11:00
Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн ажилтны өдрийг "Гүйцэтгэл–Бүтээмж–Үр дүн" уриан дор тэмдэглэж, 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэжээ. Тус эмнэлэг Монгол Улсад анх удаа PFA технологийг нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагаатайгаар 101 мэс засал хийсэн байна.

20260811-210101-file.jpeg

2026-08-11 21:01
НИТХ-ын дарга Д.Ихбаяр хоёр дугуйт тээврийн хэрэгслийн осол нэмэгдэж байгаатай холбогдуулан суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө.

20260811-200037-file.jpeg

2026-08-11 20:00
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 75 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид 17 хүний амь аварсан байна. Гол усанд эндсэн иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон байна.

20260811-170028-file.jpeg

2026-08-11 17:00
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нь тураах зориулалттай бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг өгч, холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авахыг даалгалаа.

20260811-150112-file.jpeg

2026-08-11 15:01
Нийслэл 2026-2027 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 100 хувь хагас коксон түлшийг айл өрхүүдэд борлуулах, 750 айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.

20260811-130042-file.jpeg

2026-08-11 13:00
2026 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх COP17 хурлын үеэр Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хааж, иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.