20260102-200110-file.jpeg

2026-01-02 20:01
"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" арга хэмжээ нь хүүхэд, залуусын эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.

20260102-190115-file.jpeg

2026-01-02 19:01
Монгол Улсын Засгийн газар 12 аймгийн 17 байршлыг Улсын аялал жуулчлалын бүс болгон баталж, тогтвортой, байгальд ээлтэй аялал жуулчлалыг дэмжихээр боллоо. 2025 онд жуулчдын тоо өмнөх жилээс 5 хувиар өссөн байна.

20260102-170109-file.jpeg

2026-01-02 17:01
Засгийн газар БНСУ-ын иргэдэд Монгол Улсад жуулчлах визийн шаардлагаас чөлөөлөх хугацааг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан бөгөөд энэ онд 34 улсын иргэдийг 30 хоногийн визгүй зорчих эрхтэй болгожээ.

20260102-133031-file.jpeg

2026-01-02 13:30
Netflix-ийн "Physical: Welcome to Mongolia" шинэ нэвтрүүлэг Монголд бүтээсэн бөгөөд дэлхий даяар амжилттай "Physical Asia" цувралын оролцогчдыг цуглуулжээ. Нэвтрүүлэг дөрвөн ангитай, 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос олон улсад үзэх боломжтой.

20260102-130050-file.jpeg

2026-01-02 13:00
Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг нас барсан тохиолдолд ар гэрт нь олгох Засгийн газрын тогтоол энэ сараас хэрэгжиж эхэлнэ.

20260102-120052-file.jpeg

2026-01-02 12:00
2025 онд Улаанбаатар хотод Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүд эхэлж, олон айлын орон сууц барих ажил үргэлжилж байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барих төслүүд хэрэгжиж байна.

20260102-103031-file.jpeg

2026-01-02 10:30
Их Хурлын гишүүд сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор шинэ хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүллээ. Төслийг олон улсын туршлага, судалгаанд үндэслэн боловсруулсан байна.