20251202-153050-file.jpeg

2025-12-02 15:30
Бага ангийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 15-наас зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд дунд, ахлах ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ноос таван долоо хоног амрах юм. Амралтын хугацаа болон эхлэх огноо орон нутгийн хувьд ялгаатай байна.

20251202-143046-file.jpeg

2025-12-02 14:30
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг зохицуулах шаардлагатайг онцлов. Мөн эвлэрлийн хугацааг хязгаарлах талаар санал хэллээ.

20251202-133038-file.jpeg

2025-12-02 13:30
Монголын Пауэрлифтингийн Холбоо Румынд болсон ДАШТ-д амжилттай оролцсон болон допингтой холбоотой зарим маргаантай асуудлыг тайлбарлав. Холбоо нь улсаас санхүүжилт авдаггүй гэдгийг онцолсон байна.

20251202-123036-file.jpeg

2025-12-02 12:30
Хотын дарга Х.Нямбаатар дүүргийн албан тушаалтнууд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтийг 30-аас дээш хоног хариу өгөөгүй бол ажлаас чөлөөлөх үүрэг өгсөн талаар мэдээлэв.

20251202-113029-file.jpeg

2025-12-02 11:30
БНСУ-ын Хууль зүйн яам 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2026 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай журмыг хэрэгжүүлэхээр боллоо.

20251202-110038-file.jpeg

2025-12-02 11:00
Ерөнхий сайд Г.Занданшатар "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн өр төлбөр, зээлийн эргэн төлөлт, үргүй зардлыг бууруулах талаар үүрэг өгч, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхийг даалгалаа.

20251202-103025-file.jpeg

2025-12-02 10:30
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг E-Mongolia системээр цахимжуулж, иргэд 5-10 минутын дотор цахим гэрчилгээг авах боломжтой боллоо. Энэ нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгож байна.