20251204-113027-file.jpeg

2025-12-04 11:30
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн баг Лүн сумын малчин айлд очин, цус алдаж шокийн байдалтай эхэд гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийж, нярай эсэн мэнд амарсан байна.

20251204-110036-file.jpeg

2025-12-04 11:00
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Хотын дарга Х.Нямбаатар холбогдох байгууллагуудтай хамтран менежментийг шинэчлэх талаар хэлэлцэв.

20251204-090039-file.jpeg

2025-12-04 09:00
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлаг болгох төслийг боловсруулж байна. Ингэснээр орон нутгийн үйлчилгээг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.

20251204-080045-file.jpeg

2025-12-04 08:00
Нийслэлийн 48 аж ахуйн нэгж 776 техник, 2355 ажилтантайгаар нийтийн эзэмшлийн гудамж, замыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хан-Уул дүүрэгт цас цэвэрлэгээний техник хангалттай бөгөөд түлшний хомсдолыг шийдвэрлэхэд анхаарч байна.

20251204-073033-file.jpeg

2025-12-04 07:30
Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, технологи, боловсон хүчин бэлтгэл, худалдаа, хөрөнгө оруулалтаар хамтран ажиллахаар тохиролцов.