20251127-220037-file.jpeg

2025-11-27 22:00
Монгол, Турк хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, өрх, сумын эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээшлүүлэхээр тохиролцов. Мөн нярайн эндэгдлийг бууруулах сургалт Улаанбаатарт зохион байгуулагдана.

20251127-163044-file.jpeg

2025-11-27 16:30
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд хүрч, хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байна.

20251127-153050-file.jpeg

2025-11-27 15:30
УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр болж, электрон болон шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүнийг хамруулан, хүүхэд, залуучуудыг хамгаалах зохицуулалтыг тусгалаа.

20251127-140043-file.jpeg

2025-11-27 14:00
УИХ-д Үндэсний их баяр наадмын тухай хуульд допингийн хариуцлагын механизмыг сайжруулах, бөхийн цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төсөл өргөн барилаа.