Батхишиг Б.2024-02-07 17:09
ac5531_gerel-ecsiin_x974.jpg
2min0
2024 оны хоёрдугаар сарын 7-ны Лхагва гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ. Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд […]

Батхишиг Б.2024-02-07 11:38
unnamed-1.jpg
1min0
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан нийслэлийн авто замын зарим хэсэгт энэ сарын 7, 8-ны /өнөөдөр, маргааш/ өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийгдэхээр болжээ. Авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт […]

Батхишиг Б.2024-02-07 11:36
22Шар-усны-үер-болох-магадлал-өндөр-байна22-гэж-анхаарууллаа-1280x960.jpeg
1min0
Нийслэлийн Онцгой Комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралджээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн […]

Батхишиг Б.2024-02-07 11:34
ad1bed03331a74850956a87add75814b.jpg
1min0
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс(ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Мөн Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох юм байна. Монгол Улс, […]

Батхишиг Б.2024-02-07 11:31
olloo_mn_1429938782_702fcb37dbb83690big.jpg
1min0
Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2024 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны гүйцэтгэлийг экспортын 66,043, импортын 36,659 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Дурдсан хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 495.2 сая ам.доллар буюу 28 хувиар өссөн байна. Экспортын дүн импортынхоос 388.9 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг […]

Батхишиг Б.2024-02-06 11:04
bht7a3_Screen_Shot_2024-02-06_at_10_49.58_x974.jpg
1min0
“Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байх хугацаандаа гадаад улсад оргон зайлсан “Г” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоожээ. Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн […]

Батхишиг Б.2024-02-06 11:03
1ymiey_423735463_761086842132069_6698727392714254951_n_x974-1280x720.jpg
1min0
“Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалт Улсын дээд шүүхэд өчигдөр зохион байгуулагджээ. Тус хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын төлөөлөл, мөн улс төрийн намын эрх бүхий төлөөлөгчид оролцов. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн оролцогчид болон тайлбар мэдээлэл өгсөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн ярианаас тоймлон […]

Батхишиг Б.2024-02-06 11:01
12249693_1664190867127905_8016626709227364645_n.jpg
1min0
Хүүхдийн урлан бүтээх төв 2023-2024 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал уран бичлэг, арьсан урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал, уран баримал, сүрлэн сүлжмэл, уран зураг, эко гар урлал зэрэг есөн төрлийн сургалтад хамрагдах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж байна. Эдгээр сургалт нь үнэ төлбөргүй. Бүртгэл хоёрдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн тус төвөөс мэдээллээ. Бүртгүүлэхдээ […]

Батхишиг Б.2024-02-06 10:58
605194725e117-580x365.jpeg
1min0
Цагаан сарын баяраар хилийн боомтуудын ажиллах хуваарийг хүргэж байна. Хуваарь ёсоор Чингис хаан олон улсын нисэх буудал болон Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана. Харин Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Гашуунсухайт зэрэг авто замын боомтууд 2024 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түр хааж, 13-наас ажиллах хуваарь гарчээ. Монгол Улсад нийт […]

Батхишиг Б.2024-02-06 10:57
df2924e57edb40b1152bc77ccc2da162.jpg
1min0
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа. -“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ? -Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар […]