2024 оны хоёрдугаар сарын 7-ны Лхагва гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ.
Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд УБЦТС-нээс уриалав.