2023-08-10 14:24
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв шувууны тандалт судалгаа хийлээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Их нуур, Айраг нуур, Ханхарын цагаан нуурын 9 цэгт газарт шувууны ажиглалт, тооллого хийн, шувууны зүйлийн бүрдлийг тогтоов. Тандалтын үед шувууны томуу өвчний шинж тэмдэгтэй болон үхсэн шувууд ажиглагдаагүй гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.










