Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймд:

-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

– Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн