07d7614f13663a89918c441a0a3397135d1db279-1280x720.jpeg
2023-07-26 10:42
Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус ажлыг долоодугаар сарын 22-24-ний хооронд гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч бороо орсон тул өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл уг авто замыг хааж, асфальт бетон хучилт хийх юм. Иймд жолооч та […]

736ba9df8a5cf59db42229f8d125bd05.jpg
2023-07-26 10:38
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нийт 1634 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1316, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

sakermfalconmjpg1.jpg
2023-07-26 10:34
Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран Борцгор хотон /pelicanus crispus/ шувууны тоо толгойг тогтоох судалгааг хийж байна. Энэ ажлын хүрээнд 5 дэгдээхэйнд сансрын дамжуулагч зүүлээ. Дамжуулагч зүүснээр тухайн шувууны нүүдлийн замналыг тодорхойлох, хамгааллын арга зүйг тодорхойлох гээд олон боломжийг нээх юм. Эх сурвалж: Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

18eqnq_IMG_1921-1_x974-1280x840.jpg
2023-07-26 10:28
Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд […]

19e8aec1e9fabca7119605a6d96839cc-1280x767.jpeg
2023-07-26 10:22
Улаанбаатар хотод 2023 оны 07 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас 7 дүүргийн нутаг дэвсгэрт гэр, байшин, хашаа, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт 254 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн […]

viber_image_2023-07-26_08-37-25-644-1024x682.jpg
2023-07-26 10:19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн […]

df92c38681bea80e4ae3fb1a8d8c8d2d.jpg
2023-07-26 10:15
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод нийт 25 байршилд төв магистраль 30780 хос метр шугамыг солих ажлыг 19 байгууллага гүйцэтгэж буй. Эдгээр ажилд Хотын стандарт, хяналтын газар төрийн хянан шалгах чиг үүргийнхээ дагуу стандарт, нормын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн эмнэлгийн урд тал, Баянгол дүүргийн 20 дугаар […]

63dca9ad81514.jpeg
2023-07-26 10:11
Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас хойд зүгт 44 километрт долоодугаар сарын 25-ны өдрийн 22:37:47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0c20392cfbea52436e8cb05acb96ca5c.jpg
2023-07-25 17:36
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 […]

96900875d915d8b7e43891.jpg
2023-07-25 17:14
Нийслэлд энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 55 дэд өртөө, 15,052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар дээрх хэрэглэгчдээс 14,331-ийнх нь хэрэглээг сэргээсэн байна. Энэ цагийн байдлаар хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын […]