enh.jpg

2022-09-02 12:19
Хичээлийн шинэ жил эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны сайд нар өчигдөр Баянзүрх дүүргийн “Нарны үрс” цэцэрлэгтэй танилцсан. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт зарлахаар болсноо хэллээ. Тэрбээр “Нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт мэдээлэл хийж ЕБС-д ажиллаж […]

бэгзсүрэн-1.jpg

2022-09-02 12:04
Өөрийн цахим хуудастаа “Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны тавдугаар сард баруун тохойдоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүрийн эм, эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. 2022 оны зургаадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны явцад гурвын даваанд барилдаж байх үедээ хөлдөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны […]

gan.jpg

2022-09-02 12:00
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 2022 оны 8 дугаар сарын 24-ний 10 тоот захирамжийн дагуу МБШТ-Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монгол Улсад анх удаа нийт 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдүүд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ […]

what3words.jpg

2022-09-02 11:41
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Түүнчлэн мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр […]

хөлбөмбөг.jpg

2022-09-02 11:23
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “СП Фалконс” клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж тус улсыг зорьжээ. О.Оюунболд МХБХ-ны “Футзалын дээд лиг”-ийн “Монголын тэмүүлэл” клубээс тамирчны гараагаа эхэлж, 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ.

shuuh-1-1.jpg

2022-09-02 11:01
Нэр бүхий шүүгчдээс иргэн Н.Э гэгч нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжлох, сүрдүүлэх зэргээр зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль, журамд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг […]

sons.jpeg

2022-09-02 10:37
Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагч, ахлагч С.Батцэнгэл 1111 удаа сонс эргэж Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Олон улсын хэмжээний мастер, ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэдэг, Монгол Улсын амжилтуудыг тогтоосон тэргүүний цэргийн алба хаагч юм. Түүний гаргасан амжилтыг өмнө нь Армян улсын тамирчин 1001 эргэснээр эзэмшиж байжээ.

1552371645_tsagdaa-3.jpg

2022-09-02 10:25
Сэлэнгэ аймаг дахь хорих ангиас 2022 оны наймдугаар сарын 29-нд оргосон этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байв. Уг этгээдийг өнөөдөр 09:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим километрийн зайд Нурамт гэх газраас баривчилжээ. Тэрбээр Мандал сум дахь хорих 413 дугаар ангиас оргосон байна.   Эх сурвалж: ЦЕГ

samar1.jpg

2022-09-02 10:15
Богдхан уулын түргэний аманд хууль бусаар 3.8-4 тонн самар түүлгэж, түүнийгээ дамлан зарах гэж байсныг есдүгээр сарын 1-нд хийсэн шалгалтаар илрүүлж, таслан зогсоожээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаад халагдсан нэгэн самрын наймаачидтай үгсэн хуйвалдаж, самрын хууль бус наймаа хийж байсныг удаа дараагийн үйлдлээр хууль тогтоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тус […]

mashinud-1280x1024.jpg

2022-09-02 09:56
Тэг зогсолт хийх эрсдэлтэй тул хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа ба уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.