gazar-hodlolt-_1.jpg
2022-08-26 10:46
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар өчигдөр 23:18 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай 23:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй” […]

.jpg
2022-08-26 10:36
Булган аймгийн Онцгой байдлын газраас  “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3.2 га хэмжээтэй “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулан, 7800 ширхэг үхрийн нүд, чацаргананы суулгац тариалаад байна. Агропаркт  гүний худаг гарган, мод нэг бүрт жигд хүргэх зорилгоор дуслын усалгааны системийг ашиглаж, арчилгааг цаг тухай бүрт тогтмол хийснээр 90 гаруй хувийн ургалттай байна. Мөн алба […]

nuur-zurag-3.jpg
2022-08-26 10:23
Олон Улсын Мэдээлэл зүйн 34 дэх удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлж “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн сурагч Б.Бэлгүтэй нар амжилттай оролцож, Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медаль хүртлээ. Мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж буй сурагчдын өдөр тутмын үзэж судалж байгаа хичээл, төсөл хөтөлбөрүүд нь ажлын байранд шууд хэрэглэгдэх суурь […]

1-6.jpg
2022-08-26 10:14
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 18-нд хяналт, шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарчээ. Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 метр […]

avtoteever.jpg
2022-08-26 09:51
Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг өчигдөр мэдээлсэн билээ. Энэ дагуу маргааш буюу Бямба гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орохыг дахин сануулж байна. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын […]

uil.jpg
2022-08-26 09:34
Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Монгол-Солонгосын Политехник коллежийн хурлын танхимд 08:30 цагт Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, хувийн хэвшлийн оролцоо, хөдөлмөрийн зах зээл, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэхчлэн олон чухал сэдвээр зөвлөлдөх уулзалт болно. Спортын төв ордны гуравдугаар давхрын 303 тоот өрөөнд 10:00 цагт Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад […]

uur.png
2022-08-26 09:22
Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж байна. Үүнд манай улсаас 16 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн тухай Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

zur.jpg
2022-08-26 09:18
Аргын тооллын наймдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 29. Сугар гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг […]

stress-1024x512.png
2022-08-26 09:00
Туршиж үзсэн даруйд шууд л дээд зэргээр бие сэтгэлийг амраадаг арга гэж байхгүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Ямар нэг чадварыг эзэмшихэд хугацаа шаардлагатай байдаг болохоор богино хугацаанд үр ашигтай тайвширч сурахын тулд тодорхой хугацаанд дасгал, сургуулилт хийх хэрэгтэй. Тэгэхээр та өдөр болгон ердөө 10-15 минутыг биеэ суллах, сэтгэлээ амирлуулах дасгал хийхэд зориулаад байхад л […]

shuuh-1280x800.jpg
2022-08-26 08:30
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хоёр шүүгчийн хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шилжүүлэв. Нэг тохиолдол нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийн талаар шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөхөөр оролдсон бол нөгөөх нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийн туслах руу утсаар ярьж шүүгчийг хэрэг […]