dugui.jpg

2022-08-13 14:11
Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болох автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана […]

covid-1.png

2022-08-13 11:58
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд КОВИД-19-ийн 291 тохиолдол ПГУ шинжилгээгээр батлагджээ. Үүнээс Улаанбаатарт – 190 Орон нутагт – 101 тохиолдол нь бүртгэгдсэн байна. Ингэснээр коронавируст нийт халдварын тохиолдлын тоо 969,127 болов. Сүүлийн нэг хоногт 1,102 хүн эдгэрсэн бол 10,813 хүн хяналтад байна. Орон нутгийн халдварын тохиолдлууд сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-ны мэдээлэл харуулжээ.

ama.jpg

2022-08-13 11:42
Амралтын өдрүүдэд маш олон зүйлийг хийж, амжуулна гэж төлөвлөх нь элбэг. Тиймээс та бүхэнд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хүргэж байна. 1.Ажлын өдрүүдэд өөр чадварөө хөгжүүл Ажлын өдрүүд ихэнх хүмүүсийн хувьд давтагдмал, хэвшмэл үйлдлээс бүрдсэн нэгэн хэвийн уйтгартай байдаг. Харин амралтын өдрүүдэд өөр зүйлс хийж үзэх нь бүтээмж, хувийн аз жаргалд […]

tsa-1280x682.jpg

2022-08-13 11:00
Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ), Орос улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, мөн 2021 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны […]

nuud.jpg

2022-08-13 10:00
“Нүүдэлчин ” дэлхийн соёлын наадам өнөөдөр эхэлсэн. Наадам амралтын өдрүүдэд үргэлжлэх юм. Иргэдэд нийтийн тээврийн хэрэгсэл дараах цагийн хуваариар үйлчилнэ. Энэ сарын 13, 14-нд 09:00-19:00 цагийн хооронд 30 минут тутамд Офицеруудын ордны урд талын автобусны буудлаас Горхи-Тэрэлжийн зүг хөдөлнө. Автобусны хураамж 2300 төгрөг байна. Наадмыг зохион байгуулагчид өв уламжлалаа хүндэтгэн үндэсний хувцастайгаа ирэхийг иргэдэд уриалжээ.

huren.jpg

2022-08-13 09:30
Ургацаа эд хурааж буй энэ сайхан цагт хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна. Энэ аргаар дараад, 7 хоногийн дараа гэхэд салад, зууш хийгээд идэж болно. Мөн хөргөгчинд хоёр сар хадгалах боломжтой. Энэ аргаар өргөст хэмх, алаг салат (дунайский), чинжүү дарж болно. Тайлбар: х.х – хоолны халбага 15мл ц.х – цайны халбага 5 мл […]

ub.jpg

2022-08-13 09:00
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим […]