Амралтын өдрүүдэд маш олон зүйлийг хийж, амжуулна гэж төлөвлөх нь элбэг. Тиймээс та бүхэнд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хүргэж байна.
1.Ажлын өдрүүдэд өөр чадварөө хөгжүүл
Ажлын өдрүүд ихэнх хүмүүсийн хувьд давтагдмал, хэвшмэл үйлдлээс бүрдсэн нэгэн хэвийн уйтгартай байдаг. Харин амралтын өдрүүдэд өөр зүйлс хийж үзэх нь бүтээмж, хувийн аз жаргалд эергээр нөлөөлдөг. Тогтмол хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба таны сэтгэх, юмыг өөр өнцгөөс харж хийх чадвар хөгждөг байна. Иймд та шинэ зүйлийг туршаад үзээрэй.
2. Бүх зүйлийг хийх гэж бүү оролд
Хэрэв та амралтын өдрүүдэд хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргасан бол хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээрэй. Хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаар. Зарим ажил их ажиллагаатай боловч, үр өгөөж багатай байдаг.
3.Өглөө сэрсэн даруйдаа шууд босох хэрэгтэй
“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг үг байдагшүүдээ. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй. Жишээлбэл, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл өглөөний цай, гэрээ цэвэрлэх зэрэг байж болно. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.
4. Тархиа амраа
Танд заавал хийж дуусгах ёстой ажил байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид эерэгээр нөлөөлнө. Явган аялал явах, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс бий. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшнүүд тус болох юм.
5. Нойроо нөхөж ав
“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна.
Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр 4 цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил аж.
6. Хүсэж байгаа ажилдаа бэлд
Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхиа хөгжүүлээрэй.
Шинэ оны зорилгодоо шантралгүй хүрэхэд туслах 5 арга | Ublife
7. Аль нэг өдрийг ажлаас ангид өдөр болгоорой
Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчимыг хэрэгжүүлээрэй.
8. Хэрэв үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа бол өөртөө цагийн хязгаарлалт тавь
Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг гарган түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран нэгдэх өдрийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сураарай.
9. Сайн үйлсэд нэгд
Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харьцсанаар таны амьдралыг харах өнцөгийг шинэчилж өгдөг. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.
10. Ням гаригийн оройг хөгжилтэйгээр өнгөрүүл
Ням гаригийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Ододтой бүжиглэе шоуг үзэх, ном унших, шинэ хоолны жор турших, бясалгал хийх зэрэг танд баясал авсрах зүйлсийг хийгээрэй. Мөн өнгөрсөн долоо хоногийн талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно.