oroogui.jpg

2022-05-17 11:25
Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын 11 дэх уралдаанд амжилттай оролцож гранпри шагнал хүртлээ. Мөн тэрээр Цэргийн дууны гоцлол төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ ТӨҮГ”-ын түүнд урлаж өгсөн хувцас “Шилдэг хувцас” номинацид тэргүүн байранд шалгарчээ.

hur1.jpg

2022-05-17 11:08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

abt.png

2022-05-17 11:08
Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхраас унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан […]

hoton.jpg

2022-05-17 10:45
Өчигдөр цахим орчинд “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар байршуулсныг цагдаагийн байгуулагаас шалгажээ. Зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болох нь тогтоогдсон байна.

hurelsuh-1.jpg

2022-05-17 10:26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани Голланд загварын 18,000 м2 хүлэмжийг 2016 онд Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хороонд байгуулсан байна.

baingiin-horoo-1024x639.jpeg

2022-05-17 10:24
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.05.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ […]

hurelsuh.jpg

2022-05-17 09:39
Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, Монгол Улсын сүүний хэрэгцээг хангахад “Макс-Агро” мал аж ахуйн цогцолбор фермийн хамт олон томоохон үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолбор фермтэй танилцлаа. “Макс-Агро” ферм анх сүүний чиглэлийн 300 үнээтэй байсан бол өдгөө жилд 20 […]

ОА.jpg

2022-05-17 09:37
Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т орших Баруун голын шаахам зураа гэдэг газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олжээ. Хүү тавдугаар сарын 15-ны 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон бөгөөд ар […]

z-1280x916.jpg

2022-05-17 09:22
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, профессор Г.Баттүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнтэй хамтран ажиллах, зохистой үйл ажиллагааны бүтэц бий болгох зорилгоор “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, судалгааны хамтарсан […]