Өчигдөр цахим орчинд “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар байршуулсныг цагдаагийн байгуулагаас шалгажээ. Зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болох нь тогтоогдсон байна. Дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байжээ.
Амьтны тухай хуулинд нэн ховор амьтан гэж Мазаалай баавгай, Хавтгай тэмээ, Тахь адуу, Ойн буган цаа, Цоохор ирвэс, Баданга хүдэр, Молцог хандгай, Татаар бөхөн, Голын халиу, Азийн минж, Ойн унтаахай, Зүүн гарын даахай, Борцгор хотон, Хургач бор, Цагаан тогоруу, Хар мөрний хилим, Шаргал үхэрдэй, Цөөвөр чоно, Шивэр молцог хандгай, Дорнын молцог хандгай, Соргог бөхөн, Монгол бөхөн, Алтайн чацуулин, Гозоорой зурам, Сухайн чичүүл, Давжаа алагдаага, Цагаантолгойт ямаансүүл, Могойч загалай, Бор бүргэд, Усны нөмрөгбүргэд, Реликт цахлай зэрэг амьтан хамаарна гэж заажээ.
Эдгээр нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. Харин бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглодог юм.