-1.jpg
2022-04-26 19:12
“Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Монголын Банкны холбооноос зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс төгрөгийн бодит ханшийн чанагарлтын талаар тайлбарласан юм. Тэрбээр “Бодит ханшийн чангаралтыг тайлбарлая. Энгийнээр хэлбэл төгрөгийн бодит ханш чангарна гэдэг нь Монголын бараа бүтээгдэхүүнүүд бодитоороо бусад улс оронтой харьцуулахад үнэтэй болж байна гэсэн үг. […]

.jpg
2022-04-26 18:44
Хууль бусаар хайрга, дайрга олборлож буй талаар энэ сарын 16-нд иргэн цахим орчинд шүүмжилсэн. Үүний дагуу Экологийн Цагдаагийн Албаны ажлын хэсэг шалгахад, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт Бүрэг толгой гэдэг газарт 55х15 хэмжээтэй гурван хэсэг газрын хөрсийг 0.5 метр гүнтэй хуулж, 60х12 хэмжээтэй хоёр хэсэг газрыг 1.7 метрийн гүнтэй ухаж, нийт таван хэсэг […]

hug-1.jpg
2022-04-26 17:20
Британин системийн биологич, урт наслалтын ухааны шинжээч Эндрю Стил хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах 7 аргыг нэрлэлээ. Стил хэлэхдээ, багахан хэмжээний биеийн ачаалал, эрүүл нойр, хүнсний нэмэлтээс татгалзах, хоол хүнсэндээ ногоо ахиу хэрэглэх гэсэн хэдхэн энгийн дадал зуршлаар наслалтаа уртасгаж болдог гэнэ. Үүнээс гадна даралт, пульсээ хянаж, шүдний эрүүл мэнддээ анхаарч, “моодны дэглэм”-үүдээс татгалзах ёстой гэжээ. […]

sandag-1280x854.jpg
2022-04-26 17:10
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцэж байх үед Ц.Сандаг-Очир гишүүн Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгодог урамшууллыг зогсоох тухай санал гаргав. Тэрбээр “Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэг заалт нэмэх саналтай байна. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа. Үүнийг хэмнэлтийн хуульд нийцүүлж хязгаарлах ёстой […]

eruul-1.jpg
2022-04-26 15:50
Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан. Энэ тушаалын гол онцлог […]

tsagagaar.png
2022-04-26 15:20
Тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ хүйтэн байх ба Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх ба хур тунадас дунджаас бага байх тул […]

cov.png
2022-04-26 15:17
БНСУ-ын YTN сувгаар КОВИД-19 цар тахлыг амжилттай ялж буй улсын жишээгээр Монгол Улсыг онцоллоо. Тодруулбал, Монгол Улс хоёр жил тасралтгүй маск зүүсний эцэст хилээ нээлээ. Монгол Улс коронавирусийн халдварын хүнд үеийг зөв бодлого, тууштай хэрэгжилтийн үр дүн амжилттай даван гарч, эдийн засаг нь -4%-аас 6% хүртэл аажмаар өсөж буй бөгөөд иргэдийн амьдрал энгийн хэлбэрт шилжиж […]